주메뉴 바로가기 본문 바로가기

Бизнесийн танилцуулга

Захиалга цуцлах журам

Захиалга цуцлах журам

Хэрэв та худалдан авсан бүтээгдэхүүний захиалгаа цуцлахыг хүсвэл бүтээгдэхүүний худалдан авсан захиалгын хуудас (IBO-д зориулсан), гүйлгээний баримт зэргийг хавсаргаад Инкютен бараа буцаах (буцаалт) газарт өгнө үү.
Хугацаа нь дууссан, хэрэглэсэн бүтээгдэхүүн эсвэл худалдан авагчийн санаатайгаар гэмтээсэн бүтээгдэхүүний захиалгыг цуцлах боломжгүй бөгөөд бүтээгдэхүүний захиалгыг цуцлах хүсэлтийг зөвхөн худалдан авагч өөрийн биеэр гаргах боломжтой. Манай компани IBO-д бараа бүтээгдэхүүний төлбөрийг буцаан олгохдоо өмнө нь төлсөн төлбөрийн дүнг буцаан олгох ёстой бөгөөд IBO нь тухайн худалдан авалтаас үүссэн нэмэлт урамшууллын цалинг авсан тохиолдолд манай компани тус урамшууллын цалинг суутган авч буцаан олголт хийнэ.

1. Хэрэглэгчид 14 хоногийн дотор захиалгаа цуцлах боломжтой. Гэхдээ тухайн IBO-д захиалгаа цуцлах хүсэлтийг гаргах ба,тодорхой шалтгааны улмаас орон нутаг зэрэг алслагдсан газар байгаа тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг буцаахад хүндрэл учирвал хэрэглэгч компанид хүсэлт гаргах эрхтэй.
2. Барааг буцааахтай холбоотой нэмэлт урамшууллын буцаалт (компанид эргүүлэн өгөх)
Хэрэглэгч нь IBO-с борлуулсан бүтээгдэхүүний захиалга цуцлах (буцаах) зэрэг шалтгааны улмаас хэрэглэгч IBO-д олгогдсон нэмэлт урамшууллыг буцааж төлөх үүрэгтэй.
Инкютен нь тухайн IBO-д олгох нэмэлт урамшууллын хэмжээ зэргээс өрөнд хамаарах дүнг суутган тооцоолно.
Гишүүнчлэлээс түдгэлзүүлэх эсвэл албан ёсоор эрх нь дууссан IBO-оос буцаан авах ёстой авлага байгаа тохиолдолд манай компани нь БНСУ-ын хууль журмын дагуу уг авлагыг барагдуулна.
3. Бэлэн мөнгөөр худалдаж авсан бүтээгдэхүүнийг захиалга цуцлах зэрэг тохиолдолд буцаалт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан төлбөрийг буцаан олгоно. Харин картаар худалдан авсан бүтээгдэхүүнийг картын компаниас тогтоосон огноогоор шийдвэрлэнэ.
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...