주메뉴 바로가기 본문 바로가기

Бизнесийн танилцуулга

Гишүүнчлэлийн бүртгэлийн дүрэм

Гишүүн (IBO : Independent Business Owner) элсэх ба гарах
IBO-д бүртгүүлэхдээ өргөдөл гаргагч нь манай компанид бүртгэлийн материалаа бүрдүүлэн өгч IBO дугаар авсны дараа IBO-д бүртгэгдэж, IBO-ийн үнэмлэх, IBO-ийн дэвтэр авсны дараа IBO-ийн үйл ажиллагаа явуулах боломжтой.


1. Бүртгүүлэх журам
(1) IBO-оор бүртгүүлэхийг хүссэн хүн бүр бүртгүүлж болно. Гэхдээ дараах тохиолдолд IBO-оор бүртгүүлэх боломжгүй.
   ① Төрийн албан хаагч, орон нутгийн албан хаагч эсвэл боловсролын байгууллагын ажилтан болон багш нар гэх мэт
   ② Насанд хүрээгүй хүн
   ③ Хуулийн этгээд
   ④ Инкютэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч эсвэл ажилтан
   ⑤ Ерөнхийлөгчийн зарлигаар борлуулалтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээд
(2) МУ-д оршин оршин суугаа гадаад иргэний хувьд гадаадын иргэний үнэмлэхээр бүртгүүлнэ.
(3) IBO-ийн бүртгэлийн өргөдлийг өргөдөл гаргагч нь өөрөө заавал бөглөх ёстой бөгөөд бусдын өмнөөс бөглөснөөс үүссэн аливаа асуудлыг өргөдөл гаргагч нь өөрөө хариуцна.
(4) Өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр хүнийг дур мэдэн IBO-оор бүртгүүлсэн этгээдийн эрхийг шууд хасаад зогсохгүй иргэний болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
(5) Хуурамч нэрээр IBO-д бүртгүүлэх боломжгүй.
(6) Манай компани IBO-д бүртгүүлэх үед ямар нэгэн шалтгаанаар бүртгэлийн хураамж нэрээр мөнгө шаардах, бүтээгдэхүүн худалдан авахыг албадах зэрэг үндэслэлгүй шаардлага тавихгүй.
(7) IBO-д бүртгүүлэх, гарахад өөрийн хүсэлтээр хэдийд ч боломжтой.


2. IBO-ийн бүртгэлийг цуцлах
IBO-ийн бүртгэлийн хүсэлт гаргагч нь хуурамч материал бүрдүүлж манай компанийн IBO-д бүртгүүлсэн эсвэл IBO-д бүртгүүлсний дараах энэхүү гэрээ, компанийн журам, ёс зүйн дүрэм болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд бүртгэлийг цуцалж болно.




IBO-ын эрх өөрчлөгдөх (гишүүнчлэлээс гарах, гэрээг цуцлах гэх мэт)

1.IBO-ын эрх
IBO нь компанийн олон нийтэд танилцуулж буй борлуулалтын бодлого, маркетингийн төлөвлөгөө болон ажлын журмын дагуу өөрийн хүслээр бүтээгдэхүүн худалдан авах, борлуулах үйл ажиллагааг явуулдаг бие даасан бизнес эрхлэгчид юм. IBO өөрөө шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулсан бүхий л үйлдлийнхээ хууль ёсны хариуцлагыг бүрэн хүлээнэ.


2.Эрхийн хүчинтэй хугацаа
IBO эрхийн хүчинтэй хугацаа нь хамгийн сүүлд борлуулалт хийсэн өдрөөс хойш 6-12 сарын хооронд байна. Цол тус бүрдээ борлуулалт хийгдээгүй тохиолдолд (цаашид 'идэвхгүй IBO' гэх)бөгөөд IBO эрхийг түдгэлзүүлнэ.


3. Идэвхгүй IBO журам
(1) Өөрийн хамгийн сүүлд захиалга өгсөн өдрөөс хойш 6-12 сар өнгөрсөн тохиолдолд 'Идэвхгүй IBO' журмыг хэрэгжүүлнэ.

[Идэвхгүй IBO-ийн цол тус бүрийн шалгуурууд]
Цол Silver Gold Platinum Sapphire Ruby Emerald Diamond Blue diamond Crown diamond Royal Crown diamond
Хугацаа 6 сар 12 сар

(2) Идэвхгүй IBO-ийн журам хэрэгжиж эхэлснээс хойш дараа сарын 5-нд IBO-ийн гэрээг цуцална.


4. Гишүүнчлэлээс гарах ба гэрээг цуцлах
(1) Гишүүнчлэлээс гарах үедээ гишүүний дэвтэр болон бүртгэлийн гэрчилгээг компанид буцааж өгнө.
(2) Компанитай хийсэн гүйлгээний мэдээлэл, нэмэлт урамшуулал, бүтээгдэхүүний захиалгыг цуцалж дуусгавар болгоно.
(3) IBO-с хасагдсанаас үүдэлтэй бусад хэрэглэгчдэд учирах хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг.


5. Гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлэх
(1) Дараах тохиолдолд IBO-ийн эрхийг түдгэлзүүлнэ.
   ① Борлуулалтын тухай хууль эсвэл компанийн журамд заасан зүйлийг зөрчсөн тохиолдолд
   ② Удирдлагын хорооноос IBO-ын журамыг зөрчсөн нь компани болон бусад гишүүдэд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл.
(2) IBO-нь компанийн дүрэм журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд анхааруулга өгөхгүйгээр шууд эрхийг нь түдгэлзүүлэх боломжтой. Түүнчлэн компаниас эрхийг нь түдгэлзүүлсэн тухайгаа тухайн IBO-д нэн даруй мэдэгдэх ёстой.
(3) IBO-ийн гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлэх нь зөвхөн тухайн IBO-д хамаарах бөгөөд түдгэлзүүлсэн хугацаа нь хамгийн багадаа 1 сар, хамгийн дээд тал нь 6 сар хүртэл байна.
(4)Гишүүнчлэлийн эрх нь түдгэлзсэн IBO нь түдгэлзүүлсэн хугацаандаа IBO-ийн хувьд дараах үйл ажиллагаа хязгаарлагдаж . Тодорхой арга хэмжээ авах болон шийтгэлийн хэмжээг удирдах зөвлөлийн хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ.
   ① Бүтээгдэхүүн худалдан авах болон борлуулах эрхийг түдгэлзүүлнэ
   ② Шинэ хэрэглэгч болон IBO-ийг санал болгох эрхийг түдгэлзүүлнэ
   ③ Компанийн сургалтад оролцохыг хориглоно
   ④ IBO бизнесийн төвийг ашиглахыг хориглоно
   ⑤ IBO-уудын хоорондын харилцааг хориглоно
(5) Компани нь IBO-г эрхээс нь түдгэлзүүлэхдээ тухайн IBO болон дээд IBO-д зөрчлийн хүнд хөнгөнийг харгалзан урьдчилан мэдсэн эсэх, шударгаар сургаж зөвлөх үүрэг, дээд цолтны хувьд удирдлагын хариуцлага гэх мэтийг цогцоор нь дүгнэж тухайн IBO-д (бүх зэрэг цолтонд хамаарна) сахилгын арга хэмжээ авч болно.


6. Гэрээг цуцлах (хязгаарлах)
(1)IBO-ийн гэрээг дараах тохиолдолд цуцална.
   ① Компанийн ажлын дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд
   ② Өөрийн IBO бүртгэлийн өргөдөлд худал мэдээлэл бичсэн тохиолдолд
   ③ Компанид ноцтой хохирол учруулсан тохиолдолд
   “Ноцтой хохирол” гэдэг нь компанийн нэр хүндийг гутаах, санаатайгаар их хэмжээний бараа буцаах, компанийн журмыг дагаж мөрдөөгүйн улмаас үүссэн шүүх хурал гэх мэтээр компанид учруулсан санхүүгийн алдагдлыг хэлнэ.
   ④ Манай IBO-д өөр сүлжээний компани эсвэл ижил төстэй сүлжээний компанийн бизнесийг санал болгох (танилцуулах, бүртгүүлэхийг уриалах / бүртгүүлэх үйлдэл) эсвэл сурталчлах болон бараа бүтээгдэхүүнийг худалдах тохиолдолд
(2) Компани нь ноцтой зөрчил үүсгэсэн IBO-тэй байгуулсан гэрээгээ ямар нэгэн журамгүйгээр цуцалж болох бөгөөд гэрээг цуцалсан тохиолдолд IBO нь компанитай байгуулсан бүх төрлийн хууль эрх зүйн харилцаагаа дуусгавар болгож, IBO-ийн хувьд ямар нэгэн эрх эдлэх боломжгүй болно.
(3) Компани нь IBO-ийн гэрээг цуцлахдаа тухайн IBO төдийгүй дээд IBO-д ч гэсэн хэргийн хүнд хөнгөнөөс хамааран зөрчлийн талаар урьдчилан мэдсэн эсэх, шударгаар сургалт дэмжсэн үүрэг, албан тушаалтны хувьд удирдлагын хариуцлага гэх мэт зүйлийг цогцоор нь дүгнэж, тухайн IBO-ийн дээд албан тушаалтай IBO (шууд дээд биш, хамаарах бүх дээд)-д ч гэсэн сахилгын арга хэмжээ авах боломжтой.


7. Нэр өөрчлөх
Нэр өөрчлөх нь зарчмын хувьд боломжгүй боловч дараах тохиолдолд үл хамаарна.
(1) Нас барсны улмаас өвлөх тохиолдолд
(2) Өв залгамжлах тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу өвлөх журмыг дагана.
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...