주메뉴 바로가기 본문 바로가기

Брэндийн танилцуулга

Хөгжлийн уриа

Үйлчлүүлэгчийн төлөө судалгаа хийж, гишүүд (IBO)-ийн төлөө ажилдаг.

Инкютен нь 'Хэрэглэгчдийнхээ төлөө судалгаа хийж, гишүүдийнхээ (IBO) төлөө ажиллах' болно гэсэн эрхэм зорилгын
дагуу хэрэглэгч болон үйлчлүүлэгчид ямар бүтээгдэхүүн хүсэмжилж байгааг үргэлж санаа тавин ажилдаг.

Бид хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн хүсч буй сайн бүтээгдэхүүн нь бол хэрэглээгээр дамжуулан чанарын
сайн ойлголтыг хүргэх явдал юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 'систем' шаардлагатай гэж үзсэн.

Тиймээс Инкютен-ийн эзэмшсэн үнэ цэнэ болон гүн ухаан агуулсан систем, өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний стандартыг үндэслэн хөгжүүлэхийг зарчим болгож байна.

Хүнсний стандарт
  • АЮУЛГҮЙ БАЙДАЛ –Бид хоол хүнс бол хамгийн түрүүнд аюулгүй байх ёстой гэж үздэг.

    GRAS жагсаалтад (FDA-аас сонгосон аюулгүй найрлага) EWG ангиллаар баталгаажсан (Америкийн ашгийн бус байгаль орчны байгууллага)
    -аас заасан хэрэглэхгүй байхыг зөвлөж буй 12 төрлийн орцыг хасаж, байгалийн гаралтай түүхий эдийг ашигладаг.

  • БАТАЛГАА - Бид орц найрлагынхаа чанарыг баталгаажуулдаг.

    Хүнсний бүтээгдэхүүний үр нөлөө нь хүнсний доторх үзүүлэлт бодисоос шалтгаалдаг ба гарал үүслийн улсаасаа хамааран өөр
    өөр байдаг. Тиймээс бид бүтээгдэхүүнээ сонгохоос өмнө итгэмжлэгдсэн шинжилгээний лабораториор идэвхтэй найрлагыг
    шалгаж баталгаажуулдаг. Байгаль орчинд хор хөнөөлтэй болон гарал үүсэл нь тодорхойгүй түүхий эдийг оруулаагүй болно.

  • Биологийн хүртээмжийг дээд зэргээр нэмэгдүүлэх боломжтой патентлагдсан усанд уусгах технологийг нэвтрүүлсэн.

    Аюулгүй маш чанартай найрлага хүний биед шингэхгүй бол ямар ч хэрэггүй, гэсэн хэдий ч хүний биед ашигтай гэгдэх ихэнх идэвхтэй
    найрлага нь биед сайн шингэдэггүй үр дүн багатай байдаг.

    Иймд бие махбодод өндөр үр дүн үзүүлэх нь хамгийн чухал байсан бөгөөд одоогоор ашиглагдаж буй технологи нь байгалийн гаралтай
    найрлага ба тусгайлан бүтээсэн тоног төхөөрөмж ашиглан патентлагдсан усанд уусгах технологи (Win-technology) бүтээсэн юм.

Гоо сайхны бүтээгдэхүүний стандарт
  • 100% байгалийн гаралтай орц найрлагатай

    Хадгалах бодис, үнэртэн зэрэг бага хэмжээний нэмэлт орцуудыг ч гэсэн, байгалийн гаралтай орц найрлагатай
    хольж болохгүй гэдгийг баталгаажуулахын тулд баримтжуулалтын 11 үе шатаар сайтар хянагддаг.

  • EWG GREEN зэрэглэлийн түүхий эд ашигладаг

    Салбар салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн EWG байгууллагын тогтоосон ногоон зэрэглэлийн түүхий эдийг
    ашиглаж,цочрол үүсгэж болох элементүүдийг оруулаагүй болно.

  • Харшил үүсгэгч найрлагагүй

    Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас тогтоогдсон харшил үүсгэгч 25 төрлийн найрлага агуулаагүй.

  • Арьс цочролын индекс 0.00

    Бид ямар нэгэн цочрол байгаа эсэхийг тодорхойлохын тулд Албан ёсны магадлан итгэмжлэгдсэн шинжилгээний лабораториор дамжуулан арьсыг цочроох клиник туршилтыг хийж, бодит цочрол байгаа эсэхийг шалгаж
    арьсны цочролын индекс 0.00 байхаар боловсруулсан болно.

  • Исгэх технологи

    Исгэх замаар идэвхтэй найрлагын ашиг тусыг бүтээгдэхүүндээ оруулах, ургамлын гаралтай хордлогыг
    бууруулах, исгэх явцад үүсэх шинэ найрлагыг авах зэрэг давуу талыг бүтээгдэхүүндээ шингээдэг.

INQTEN-ний

  Зарчим нь бүтээгдэхүүний тогтсон стандартад үндэслэн
 бүтээгдэхүүн боловсруулах явдал юм.
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...